УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар сэтгүүлчид тодрууллаа.
Тэрбээр Төсөвт ямар ч бодлогын зүйл байхгүй. Эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоо улам нэмэгдэж байна. Хувийн хэвшлээ дэмжинэ гэчихээд цаана нь хаадаг, боодог. Энэ үгэнд нь итгээд байх шаардлага байхгүй. Алдагдалтай төсөв баталж байж л хөрөнгө оруулалтын орон зайг нэмнэ гээд л бүх юмыг төр хийх гээд байна. Төр мөнгөгүй үедээ мөнгөтэй компаниуддаа хүсэлт тавиад чадамжтай болоод ирэхээр увуулан цувуулан төлөөд явж болдог шүү дээ. Энэ мэт олон арга байхад төсвөө алдагдалтай баталж ААН, иргэдэд ачааны хүндийг үрүүлэх гээд байна. Татвар, шимтгэл буурна гэдэг итгэл, хүлээлт ойрын хэдэн жилдээ байхгүй болчихлоо. Энэ бол чангалж дуусна. Юу л болдог бол доо" гэлээ.