УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан үг хэллээ.
Тэрбээр "Эрчим хүчний зохицуулах хороо үе үеийн Ерөнхий сайдын шууд мэдэлд байгаад ирсэн юм. Эрчим хүчний салбар алдагдалгүй байх зүйтэй. Харин энэ Эрчим хүчний реформын үндэсний хороо гэж юу хийгээд байна вэ? Шинэчлэл хийх гэж байна, одоохондоо өвдөөдөх л гээд байсан. Салбарын сайд Б.Чойжилсүрэн ажлаа хийж чадахгүй, Т.Доржханд хийгээд байна гэж ойлгож байгаа юм. Эрчим хүчний салбарт энэ ажлыг хийчих хүн байхгүй болохоор би хийж байна гэж байна билээ. Тэгж инженер, техникийн ажилчдыг хэн нэг сайд үгүйсгэж болохгүй. Ийм зүйлийг больё. Үндэсний хороог Засгийн газар эргэж харах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (3)