Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номингоос тодрууллаа.
Тэрбээр "Манай салбарын төсөв 520 тэрбум болж, 76 тэрбумаар буурсан. Хамгийн өндөр таналттай байгаа. Спортын салбарт гэхэд л Үндэсний шигшээ багийн зардлыг 66 хувиар танасан. Үүнээс үүдэн чансаа тогтоох зэрэг тэмцээнд орох боломжгүй болж байгаа буюу олимпод оролцох тамирчдын тоо буурах эрсдэл үүсэж байна. Төсөв өргөн барихад бүх сайд байсан. Бидний хувьд өгөх ёстой мэдээллээ өгч, ажиллах ёстой түвшиндээ ажилласан гэж бодож байна. УИХ-ын гишүүд хүний хөгжлийн асуудал руу дайрсны золиос нь энэ боллоо гэж бодож байна.
Сэтгэгдэл (2)