ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.
Тэрбээр "...Хийж бүтээж чадаж байгаа, хийж бүтээх бололцоотой бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах нь ХХААХҮЯ-ны үүрэг. Үйлдвэрүүдээ хамгаалах ёстой. Гэрээний явц үргэлжилж байна. Ноос ноолуур, арьс шир болон бусад салбаруудад таатай нөхцөл бий болно. Нэр төрөл болгон дээр хэлэлцээ хийнэ.
Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд элсэхгүй. Хоёр талын гэрээ хэлэлцээр, тодорхой туршилтын гэрээг хийж байгаа. Эндээс гарах үр дагаврыг тооцоолж байж дараагийн асуудлыг ярина. Маш бодолтой, болгоомжтой, судалгаатай алхам хийж байгаа..." гэдгийг дурдав.