Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг юунд зарцуулах юм бэ? Татан буулгах асуудал яригдахаар болж байна уу?
ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан:
-Төрийн ой санамжтай бай, А.Ариунзаяа гишүүн ээ. "Хүүхдийн төлөө сан" юу ч хийж болдоггүй, чөдөр тушаа болсон журамтай л байсан. Одоо л өөрчлөлт орж, Засгийн газраар батлуулж, өнгөрсөн долоо хоногт албажиж, амь орж байна. Өөр яах юм бэ? Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулна" гэв
Ажлын хэсэг:
-Хүүхдийн төлөө сан 2021 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Улсын төсөв, хандив, тусламж зэргээр санхүүждэг. Үндсэн зориулалт нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, тив дэлхийд амжилт гаргасан хүүхдийг урамшуулах, мөн тухайн чиглэлд амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урамшуулах явдал. Он гараад төсөл хөтөлбөрүүдийг хүлээн авна.
Сэтгэгдэл (10)