Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа. Батлан хамгаалах салбарт өмнөх жилүүдэд бага мөнгө тавьж, үйл ажиллагаа болон зарцуулах асуудалд хоёрдугаарт тавьж ирсэн юм байна лээ. Дэлхийн нийтээрээ батлан хамгаалах салбарын зардлыг нэмэгдүүлж байгаа. Цэрэг, завсэг, техникээ сайжруулж байгаа. Ийм цаг үед манай төсөв буурч орж ирсэн.
Маш олон цэргийн байр бүгд их засвар хийх шаардлагатай болчихсон. Цэргийн ангийг удирдаж буй удирдагч, захирагч нар гахай явган, нохой нүцгэн байдалтай байна. Үүнийг шийдэхэд заалшгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (2)