Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан үг хэлж, гишүүдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Сангийн яам "Иргэний төсөв" гэдэг иргэдэд зориулсан товхимол гаргаж, тараадаг. Цахим хэлбэрээр ч байгаа. Цаашид салбар бүр өөрийн оролцогчдод зориулан гаргах шаардлага бий.
Энэ жил төсвийн хэлэлцүүлэг маш өргөн хүрээнд хийгдсэн. Тав дахь төсвөө гурав дах сардаа хэлэлцээд явж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар хэлэлцүүлэг зохион байгуулаг шаардлагатай юм" гэв.