Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан Нам баярын хурлаа 2024 оны 12 сарын 6-ны өдөр зохион байгуулж байна.
2000 оны 12-р сарын 06-нд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам нэгдэж одоогийн “Ардчилсан нам” бий болсон түүхтэй.
12-р сарын 6-ны өдөр бол Ардчилсан намын болоод Монголын ардчиллын түүхэнд онцгой түүхэн ач холбогдолтой өдөр юм. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ардчилсан нам замын уртад задарсан үзэл баримжаа нэгтэй гишүүд, дэмжигчид, задарсан хэсэг, салсан улс төрийн хүчнүүд буцан нэгдэж “ЭВ НЭГДЛЭЭС ИНСТИТУТ” уриалгын дэвшүүлж байна.
Өнөөдрийн баярын хуралд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд, Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр, Монгол Улсын 5 дах ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ардчилсан Намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл болон Ардчилсан Намаас сонгогдсон УИХ-ын гишүүд оролцлоо.
Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр ардчилсан үзэл санааг тууштай хамгаалагч мянга мянган гишүүд, дэмжигчид, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг нийт гишүүддээ ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ.
Ардчилсан Нам баярын хурлаар ардчиллыг үндэс сууринаас нь эхлээд, өнөөг хүртэл түүчээлж яваа үе үеийн эрхэм хүндтэй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж, Ардчилсан намын Тэргүүн дээд шагнал - "Чингисийн одон”-ы эздийг тодруулсан байна.
Монгол оронд Ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг үнэлж Ардчиллын Тэргүүн дээд шагнал “Чингисийн одон”-оор Ренчинбямбын СЭДДОРЖ, Ойдовын ЦООДОЛ, Лувсандоржийн ДОРЖСҮРЭН нарыг шагналаа.
Сэтгэгдэл (1)