УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Би одоо юу ч асуухав. Юм асуухаар гөлөг төөрүүлж байгаа юм шиг төөрүүлдэг. Еэвэнгийн хоёр тал шиг зүйл яриад л өнгөрдөг шүү дээ.
Бид уг нь хууль тогтоох байгууллага. Хуульд хяналт тавих үүрэгтэй хэр нь өөрсдөө хуулиа зөрчөөд байна.
МАН-ынхан дэмжихгүй байгаа юм бол дэмжихгүй гээд олонхоороо кнопоо дарах хэрэгтэй. Та нар АН-ын хүчинд автаад байх шаардлага байхгүй. Юун төлөө олонх билээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)