УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Улс төрийн намын тухай хуулиар намууд санхүүжилт авдаг болсон учир санхүүжилтын байдлыг ил тод нээлттэй мэдээллэх ёстой. Ингэснээр улс төрийн намуудын үйл ажиллагаа ойлгомжтой бөгөөд тогтвортой явах боломж бүрдэнэ.
Төрийн тогтвортой байдлыг хангахад улс төрийн намын тухай хууль чухал. Төр байгаа цагт улс төрийн нам байна. Улс төрийн нам байгаа цагт төрийн бодлого явдаг бичигдээгүй хуультай" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)