Боловсролын сайд П.Наранбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ. Боловсролын хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилт, ерөнхий боловсролын сургуулиудын цахим төхөөрөмж, ухаалаг танхим, ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар санал солилцжээ.
Тухайлбал, энэ онд байгуулсан “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг дэмжих, салбарын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах, боловсролын байгууллагын цахим сургалтын орчныг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ярилцаж, хамтын ажиллагааны хүрээг тэлж, өргөжүүлэхэд санал нэгдсэн байна.
Сэтгэгдэл (8)