УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсал/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Алдагдалгүй төсөв гэж орилсоор оруулаад ирлээ. Улсынхаа эдийн засгийг хязгаарласан юм л оруулж ирлээ. Засгийн газрыг бага ч гэсэн улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхээ бизнесийг дэмжсэн хөрөнгө оруулалтын төсөв оруулж ирэх байх гэж найдсан алга.
Улсын хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн хүрээний мэдэгдэл хоёр уялдах уу. Төсвийн зарлага багасч байгаа юм чинь эдийн засгийн өсөлт доошоо явна. Нэг том үзүүлэлт нь төсвийн зарлага. Яаж тооцоод 8 хувийн өсөлт гарна гэв. Хэт өөдрөг төсөөлөл юм биш үү" гэв.
Сэтгэгдэл (5)