Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид агсны мэндэлсний 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Уг арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан тушаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж ташаа бичсэндээ Монголын Хуульчдын холбооноос залруулга гаргажээ. Уг залруулгатаа Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр төрийн ордонд болж байна. Тус үйл ажиллагааг Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурлын постер болон зарим ажлыг хариуцан гүйцэтгэж байна. Энэ хүрээнд танилцуулга постер бэлтгэж дэлгэц дээр гаргахдаа Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээн бичиж, бичилтийн алдаа гаргасанд хүлцэл өчье.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО