Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
Тэрбээр "ТЭЗҮ хийх компанийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа. 5.5 их наядаар уул нүхэлнэ гэдэг бол худлаа пиАр. Би Түгжрэлийн сайд байхаасаа эхлээд бүтэн жил гаруй судалгаа хийж байгаа хүн. Богд уулын амаар дүүрэн хаус байна. Баячууд ухаж ороод хаус барьчихсан. Чингисийн хүрээнээс Одон орон судлал хүртэл баячуудын хаус байгаа биз дээ. Богд уулан дээр баячууд хаус бариад бааж, шээгээд болж байхад яагаад ард түмэнд гарц хийж болдоггүй юм бэ? Тэнд хаус барьж суучихаад дархан цаазат уул гэж пиар хийх мөнгө төлөөд байгаа хүмүүсийг олон нийтэд харуулна гэж бодож байна. Энэ бол төсвөөр хийгдэхгүй ажил. Шүтдэг биширдэг гэчихээд ухаад өөрсдөө суучихдаг. Туннель гаргачихвал тэдний тав тухыг алдагдуулах гээд байна шүү дээ. Энэ ажил 700-800 сая долларын л өртөгтэй. Дөрвөн уулынхаа урд гарч амьдрах боломжийг гаргаж байж л утаанаас сална" гэлээ.
Сэтгэгдэл (15)