зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

14 мега төсөл: Говийн цангааг тайлж, хөгжлийг тэтгэх Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл

2024-12-05
0
ЖИРГЭХ

Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой" гэж байлаа.


Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл

Хүн амын өсөлт, хотжилт, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн хурдац, төлөвлөлтийг харгалзан гол ус хэрэглэгчдийн хэтийн төлөвийг тоймлон тооцож үзэхэд 2030 онд ус хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 127 тоот тогтоолыг үндэслэн 1977-1980 онд “Хэрлэн голын сав нутгийн усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах ерөнхий схем” боловсруулж байжээ. Үүнээс хойш Хэрлэн голын усны нөөцийг тооцох, бүс нутаг хооронд дамжуулан ашиглах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн байгууллагуудын олон дүгнэлт гарсан байна.

2015 онд “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ”-ээр тооцоход зөвхөн хуримтлуулсан усаа уул уурхайн бүст нийлүүлэх замаар орон нутгийн төсөвт жилдээ 180 тэрбум төгрөгийн орлого оруулах тооцоо гарч байжээ. Гэвч зарим улс төрч болон Хэнтий аймгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас төсөл өнөөг хүртэл хэрэгжээгүй гэдэг. Говьд усны нөөц хомс тул томоохон үйлдвэрүүд байгуулж, тэнд ажиллах олон зуун ажилчдыг цэвэр усаар хангах бодит сорилттой тулгарсан нь бултах аргагүй үнэн болоод байв. Иймд говийн гүний усыг ашиглалгүй, гадаргын ус ашиглах Хэрлэн-Тооно төслийг санаачилжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д танилцуулах үеэрээ "Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барьж байгуулснаар Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны түвшин тогтворжих, хүн ам, мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэх, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах, шар шороон шуургатай тэмцэх боломжгүй юм" гэж байлаа.

Харин өнгөрөгч аравдугаар сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөр ахлуулан шинэчлэн зохион байгуулсан байдаг. 

Усгүй бол олборлолт, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын тухай яриа байхгүйтэй адил. Иймд говийг усжуулах, гадагшаа урсгалтай голуудаас говь руу ус татаж, үйлдвэрлэлд гадаргын усыг ашиглах Орхон Онги, Хэрлэн тоонот төслийг хэрэгжүүлэх нэн шаардлага бий аж.  Орхон голоос онги голруу ус татан урсацыг нэмэгдүүлж, балгасын улаан нуурыг тэжээх замаар, зүүн талд хэрлэн голоос хоолойгоор говьруу ус татах замаар Говийг устай болгоно хэмээн 2021 онд ЭТТ-ийн гүйцэтгэх захирал асан ярьж байж.

Төрөөс баримталж буй хөгжлийн бодлогууд, бүс нутгийг хөгжүүлэх, Говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хүн ам, газар тариалан, уул уурхайн усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах усны томоохон төсөл "Хэрлэн Тооно" төсөл юм. Энэхүү төсөл Монгол орны Зүүн бүс, Өмнөд говийн бүсийн зүүн хэсгийг хамрах бөгөөд энэ нутгийн ихэнх хэсэг нь байгалийн хуурай бүс нутагт хамаардаг. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 2 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум, Дорноговь аймгийн 8 сум, Өмнөговь аймгийн 3 сумын газар нутгийг хамрах аж. Төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээ энэ оны 11 дүгээр сарын 1-нд батлагдсан. "Оюу толгой" ХХК уг ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг шийдвэрлэж буй бөгөөд Хэрлэн гол дээр усан цогцолбор байгуулах боломжит хөндлүүрийн талбайд судалгааны ажлууд эхэлж, ус дамжуулах шугамын трасс зураг урьдчилсан байдлаар гарч удаан хугацаанд яригдаж байсан "Хэрлэн Тооно" төсөл хэрэгжиж эхлэхэд нэг алхам урагшилсан байна. 


 Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтаж дэмжигдсэн говьруу ус татах төсөл хэрэгжсэнээр дараах үр дүн гарна

Хэрлэн-Тооно усан цогцолбор: 

  • Хэрлэн голын олон жилийн дундаж урсацын 5-9%-ийг битүү хоолойгоор дамжуулан Хэнтий, Чойр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангана. 

  • Жилдээ 30 мян.тн хүлэмжийн хийг бууруулна.

  • “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд усны асуудлыг шийдвэрлэж, цөлжилт, хуурайшилтыг сааруулна.

 Орхон-Онги усан цогцолбор:

  • Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны төвшин тогтворжиж, нийгмийн хувьд Онги голын дагууд оршин сууж буй 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэнэ.

  • Агаар, хөрсний чийгшил, газрын доорх усны тэжээгдэл нэмэгдэж, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, хөрсний элэгдэл эвдрэлд орох нөхцөл багасаж, цөлжилтийг бууруулна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    8 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    17 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    25 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    28 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    30 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    31 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 53 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 14 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 19 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 3 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 50 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 25 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 28 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 36 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 41 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 44 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 10 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 57 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК