УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барьсан билээ. Иймд хууль болон тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.