УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Хуулийн төслийг дэмжиж байгаа. Өөр гарц байхгүй байх ч гэж бодож байна. Хэрвээ УИХ төсвөө батлах явц нь хойшлогдоод оны эцэс рүү шахагдаад сарын сүүлчээр баталчихдаг. Дараа нь аймаг, сумдууд төсвөө батлах гэтэл он гараад явчихвал яах вэ. Нэгжийн хуулийн 36:1:2-т заачихсан байгаа шүү дээ. Аймаг, сумдууд хугацаандаа төсвөө баталж чадаагүй бол ИТХ нь бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна" гэв.
Сэтгэгдэл (7)