УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Бид төвсийг өсөхөөс нь өмнө зогсоох ёстой. Нэмэгдүүлэхгүй байхад нь анхаарах ёстой. Төсөв нэмэгдээд явчихаар бүх зардал эзэнтэй болчихож байгаа юм. Үүний дараа хасахаар хүндрэлтэй. Бид 30 гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй нөхцөл байдлыг бий болгочхоод сууж байна" гэв.
Сэтгэгдэл (2)