2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан билээ. Тус хоригийг УИХ хүлээж авсан бөгөөд ирэх оны төсвийг дахин өргөн мэдүүлэхээр болсон. Гэвч төсөв хэлэлцэх хууль эрх зүйн орчин байхгүй учраас Засгийн газраас төсвийг дахин боловсруулж өргөн барих, түүнийг УИХ-аар хэлэлцэх хууль эрх зүйн орчныг бий болгохоор Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Тус хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ:
1 дүгээр зүйл. Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 32 1 дүгээр зүйл нэмсүгэй:
- "32 1 дүгээр зүйл.Төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, батлах
- 32 1 1.Улсын Их Хурал улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
- 32 1 2.Энэ хуулийн 32 1 .1-д заасан төсвийн төслийн танилцуулга, тооцоолол, судалгааг энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсөвт үндэслэн боловсруулж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна.
32 1 3.Энэ хуулийн 32 1 1-д заасны дагуу төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй. - 32 1 4.Энэ хуулийн 32 1 1-д заасны дагуу өргөн мэдүүлэх төсвийн төсөлд энэ хуулийн 8.4, 8.5 дахь хэсэг, 28 1 дүгээр зүйл хамаарахгүй.
- 32 1 5.Улсын Их Хурал энэ хуулийн 32 1 1-д заасан төсвийн төслийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална."
2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Үүнийг өнөөдөр байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (2)