УИХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авчээ. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн Улсын Их Хурал дахь намын бүлгүүд хэлэлцэж, хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.