УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Мон-Атом компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал асуултад хариуллаа.
Тэрбээр "Ураны төсөл хэрэгжихэд гурван янзын хог хаягдал гарна. Гурван янзын хог хаягдлыг гурван янзаар л цэгцэлнэ. Аюултай хог хаягдал гээд байгаа нь шатамхай материал, дугуй гэх мэт материалууд байгаа. Аюултай хог хаягдлын тусгай үйлдвэр байгуулна. Бага цацрагт хог хаягдал гэдэг нь шар нунтгийн сав зэргийг булшилна. Энгийн хог хаягдлыг шатаана гэсэн гурван аргаар шийдэхээр француудтай тохирчихсон байгаа" гэлээ.