УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "ОХУ, Украины дайн болоод гурван жил болж байна. Үндсэн шалтгаан нь мөнгө, байгалийн баялгийн төлөөх тэмцэл шүү дээ. Байгалийн баялгаараа Европт хамгийн баян орны нэг болох Украины газрын ховор элементийн төлөө тулалдаж байгаа. Үүнийг сая АНУ-ын албаныхан тодорхой ярьсан.
Манайх өмнө нь Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар гээд Ерөнхий сайдын шууд харьяанд байсан. Манай улсын гартаа барих гол зэвсэг бол газрын ховор элемент, уран болох нь ээ. Үүнтэй холбоотойгоор хуучин байсан Цөмийн энергийн газраа дахин сэргээж, Ерөнхий сайдын харьяанд байлгах хэрэгтэй юм биш үү" гэв.