УИХ-ын чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр ажлын хэсгийн шинжээч Н.Тэгшбаяр асуултад хариуллаа.
Тэрбээр "Хог хаягдлын асуудлыг бол ОУ-ын Атомын агентлагаас гаргадаг дүрэм журмаар, Монголын цацраг аюулгүйн норм, цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, хайхтай холбоотой дүрэм журмыг ашиглана. Тийм аюултай хог хаягдал гарахгүй шүү дээ. Зөвхөн байгалийн ураны зүйл л гарна. Тэнд ямар байгалийн уран байсан, дээшээ тийм л зүйл гарна. Аюултай хог хаягдал гээд цөмийн зэвсэг шиг юм яриад байх хэрэггүй" гэлээ.
М.Жаргал