Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 28 асуудал хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлын явцын талаар, "Эрдэнэс Монгол" нэгдлийн реформ, үр дүн, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэнэ. Мөн Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцын талаар, Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар зэрэг асуудлууд хэлэлцэхээр төлөвлөжээ.