Монгол-Германы Эдийн засгийн хорооны X хуралдаан ХБНГУ-ын Берлин хотноо боллоо. Хоёр улсын “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Засгийн газар хоорондын ажлын хэсгийн дэргэдэх “Эдийн засгийн хороо”-ны 10 дугаар хуралдааны үеэр "Халзан бүрэгтэй" төслийн Дэд захирал Ч.Мөнхжаргал төслөө танилцуулж, илтгэл хэлэлцүүлжээ.
Энэ удаагийн хуралдаан уул уурхай, ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч болон тээвэр, логистик гэсэн 3 чиглэлийн хүрээнд болж, Монголын талаас 9 компани, Германы талаас 5 ААН илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Сануулахад, "Халзан бүрэгтэй" төсөл нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.