2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ. Түүнчлэн метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад үндсэндээ 160-200 хоног байна гэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагын тооцоолол бий аж. Тиймээс метрог газар дор байрлах дизайнаар хийх агаад ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэх аж.