Засгийн газрын хэтийн бодлого бүсчилсэн хөгжил рүү чиглэж буй. Энэ хүрээнд "Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн" улсын төсөвт үйлдвэрийн газрыг өнгөрөгч сард Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлын хүрээнд байгуулсан билээ. Эл газрын үйл ажиллагааны санхүүжилтийг 2024 оны хувьд батлагдсан төсвийн багцаасаа, цаашид жил бүрийн төсвийн төсөлдөө тусган санхүүжүүлж явна. Үйл ажиллагаа нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, холбогдох судалгааг хийхэд хамтран ажиллахад оршиж буй. Ганцхан сарын өмнө л байгуулагдаж байсан 40 хүний орон тоотой байх ёстой эл байгууллага өдгөө ажилдаа орсон бололтой.
Багануур, Багахангай, Налайх хотуудыг хөгжүүлэх ТЭЗҮ, үзэл баримтлал /концепц/, ерөнхий төлөвлөгөөг гаргах нээлттэй тендэрийг тус газраас өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр зарласан байна. Энэ нь 2 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил аж. Тендерийн баталгаа нь 10 сая төгрөг байна.
Түүнчлэн их, бага хэмжээний өртөг бүхий нээлттэй тендерүүдийг зарласан байна. Үүнээс тухайлан хүргэвэл, 800 саяын тендер зарласан нь "Адал явдалт, тусгай сонирхлын, хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлэх Их нууруудад тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийн ТЭЗҮ /Увс, Хяргас сум/" байна.
М.Жаргал