УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан 10 цагт эхэлнэ. Өчигдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж мөн “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар зарчмын зөрүүтэй нийт 21 санал хураалт явуулах юм.