УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Засгийн газрын 14 мега төслийн хүрээнд Францтай хамтарч ОРОНА-ийн хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ гэдэг зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдөр хэлэлцэж Цөмийн энергийн тухай хууль нэг гэрээнд зориулж хэрэгжүүлэх гэж байгаа хууль биш. Эхлээд хууль эрх зүйн орчинг тодорхой болгох ёстой. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлснээр цаашдаа олон төслүүдийг хуулийн хүрээнд яваасай гэж байгаа юм. Атомын цахилгаан станцыг барих асуудлыг заавал хуулиар зохицуулах албагүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зааснаар Ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ. Атомын цахилгаан барих асуудлыг судална" гэв.
Сэтгэгдэл (1)