УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Монгол-Францын хамтарсан ураны төсөл бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн нэг, манай улсад хийж байгаа хөрөнгө оруулалтын хоёр дахь том гэрээ.
Гэрээг энэ ондоо, он гарсан ч удахгүй байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэрээний төслийг УИХ-аар оруулж, хэлэлцүүлж батлуулна. Төслийн бүтээн байгуулалтын ажил гурван жил орчим хугацаанд үргэлжлээд, эхний шар нунтаг экспортод гарна гэж ойлгож байгаа. Цөмийн энергийн станц байгуулах тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон, энэ ажил үргэлжилнэ. Бага, дунд оврын цөмийн реактор 10-15 жилийн хугацаанд баригдах боломжтой" гэв.
Сэтгэгдэл (2)