УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Бид яагаад атомын цахилгаан станц барихыг хойш тавиад, зөвхөн шар нунтаг гаргахыг дэмжээд байгаа юм бэ. Ажлын хэсгээс асуухаад 15-20 жил хүлээх хэрэгтэй болно гээд төвөгшөөж байна. Бид ямар 15-20 жил болоод бөхөх гэж байгаа улс биш дээ. Монгол Улсын үндэсний амбиц бол атомын цахилгаан станц барьж, хямд эрчим хүчийг бид өөрсдөө бүтээх ёстой. Яагаад үүнийг хойшлуулаад байна вэ" гэв.
Сэтгэгдэл (1)