Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Жортой, жоргүй эмийн жагсаалтад ямар нэг өөрчлөлт ороогүй. Иргэд emiinjor.mn сайтаас эмийн мэдээллийг авах боломжтой. 172 эмийг хүний эмийн зөвлөлөөр хэлэлцэж, бүгдийг нь жоргүй олгох тогтолцоог бий болгосон. Мөн кодоо хэлээд цахим жороор эмээ авах боломж бүрдсэн. Цахим эмийн жор нэг талаасаа үйлчлүүлэгчдэд ээлтэй зүйл болж байгаа. Нөгөө талаас, эмийн чанар, харилцан үйлчлэл зэрэгт томоохон өөрчлөлт гаргах бодлого бий. Энэ бодлогыг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн боловч системд ороогүй байсан зүйл шийдэгдэж эхэлж байна" гэв.
Сэтгэгдэл (1)