Энэ сарын 26-нд цуглаан зохион байгуулах, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцэд хандах талаар улс төрийн намуудаас мэдээлэл өглөө. Энэ үеэр Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуулийг илтэд зөрчсөн. Тухайлбал, эрх зүйт төрийн үндсэн зарчмууд гэх зохиомол зарчмыг гаргаж ирсэн. Үндсэн хуулийн нийцүүлээгүй мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Мөн тус мөрийн хөтөлбөр дотор нэгдүгээр улсын эрх ашгаа, хоёрдугаарт намын эрх ашгаа, гуравдугаар хувийн эрх ашгаа бодъё гэх өгүүлбэр явж байгаа. Үүнд иргэний эрх ашиг гэдэг үг байхгүй. Иймд Үндсэн хуулийн нийцүүлж Засгийн газар мөрийн хөтөлбөрөө өөрчил гэх шаардлагыг тавьсан" гэв.
Сэтгэгдэл (1)