Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Засгийн газрын ээлжит 39-р хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр /2024.11.12/ нийт 46 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар
- “Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл зохион байгуулалтын дүнгийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.