Даваа гарагт Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "УИХ-ын даргын үзэмжээр бүх асуудал шийдэгддэг болсон байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга индэр дээрээс дэгийн хуулийн зүйл заалтыг зохиож уншсан. Энэ бол үндсэн хуулийн зөрчил рүү орж байгаа юм. Иймд УИХ-ын даргад хариуцлага тооцох ёстой" гэх мэдээлэлийг өгсөн юм.
Тэгвэл УИХ-ын даргын буруу уншсан заалт нь 13.2. Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. Хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар, мөн тухайн санал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгаа бол санал хураалт явуулахыг хориглоно” гэсэн заалт аж.
Өөрөөр хэлбэл, дээрх заалтыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы индэр дээрээс "13.2 Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. УИХ-ын гишүүнээс гаргасан горимын саналаар нэгээс илүү саналаар санал хураалт явуулахгүй. Дараагийн гишүүн горимын санал гаргахад түүгээр бас нэг удаа санал хураалгана гэсэн заалттай” хэмээн буруу уншжээ. Иймд түүнд харуцлага тооцох ёстой хэмээн Ардчилсан намын бүлэг үзэж буй.