АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Тэрэлжид төсөв хэлэлцсэн" байр сууриа илэрхийлэв.
"Миний хувьд тухайн үед байр сууриа илэрхийлж байсан. Тэрэлжид очоод Засгийн газар УИХ-д төсөв танилцуулна гэдэг зарчмын хувьд буруу. Тэр нь 120 сая төгрөгтөө гол нь биш. Энэ бол төрийн үйл ажиллагаа. Засгийн газар төсөв танилцуулах явцыг Төрийн ордоноос өөр газар хийх боломжгүй. УИХ-ын тодорхой тооны гишүүд уулын аманд очиж, төрийн шийдвэр гаргаж болохгүй. Албаны ёсны шийдвэр ордоноос өөр газар гарч болохгүй" гэв.
Сэтгэгдэл (2)