УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үг хэллээ.
Тэрбээр "УИХ-аар хуулийн төсөл орж ирэх болгонд Засгийн газрын гишүүд дандаа бужигнуулдаг. Засгийн газрынхаа өргөн барьсан төслийг шүү. Засгаар орохдоо асуудлуудаа хэлэлцдэггүй юм уу. Засгийн газар, УИХ дээр өөр өөр малгай өмсөж асуудал ярьдаг. Энэ байдлыг ярих хэрэгтэй.
Тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо санаа зовох нь тодорхой шүү дээ. Гэхдээ төсвийг захиран зарцуулаад байдаг асуудал байхгүй" гэв.
Д.Батчулуун