Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ирэх оны төсвийн алдагдлыг бууруулах зарчмын саналыг өнөөдөрийг байдлаар 22, 23 гишүүн дэмжиж байр сууриа илэрхийлсэн. Одоогоор Засгийн газраас ямар нэг хариу ирүүлээгүй байна. Гэсэн ч бидний шаардлага хэвээр байгаа. Одоо өргөн барьсан байгаа төсвийг татаж аваад хэмнэж, танах боломж байгаа гэж харж байна" гэв.