УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр асуултад хариуллаа.
Тэрбээр "Энэ яам, тэр яам гэхээс илүү Засгийн газар өөрөө кабинетийн зарчимтай. Засгийн газар дээр ярьж байгаад төсвийн зарлага бууруулж чадахгүй юм байна гэсэн зүйлд хүрсэн. Тал талаасаа ярьсан.
Хөөе, УИХ-ын гишүүд ээ, өнгөрсөн жил цалин нэмсэн, түүнийхээ буянд та нар энд ингээд сууж байгаа. Тэтгэвэр нэмсэн. Үүний буянд бас та нар ингээд сууж байгаа. Зардал нь ирэх жил бүтэн жилээр орох гээд байгаа юм. Нэгэнт халамжийг тултал нэмчихсэн. Аль халамжийг зогсоох юм бэ? Ажил хэрэгч шийдвэр гаргацгаа. Цагдаагаа цөөлөх үү, шүүхээ цөөлөх үү? Тэлэхийн хувьд тэлнэ. Хаанаас нь хэмнэхээ ажлын хэсэг гаргаад ярья гээд бүгдээрээ ярьчихсан шүү дээ. Зардлын саналыг гаргуулсангүй гээд байна. УИХ хэмнэлтийнхээ саналыг тодорхой оруулж ирээд батлуулах хэрэгтэй" гэлээ.
М.Жаргал