УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Батбаатар үг хэлэв.
Тэрбээр "Хэдүүлээ төсөв, иргэдийн татварын мөнгийг хэлэлцэж байна, ийм ёстой гэж ярьж байгаа боловч иргэдээс оноо авчихлаа гээд л гуяа алгадаад гараад гүйх л ажил хийгээд байгаа шүү дээ. 118-ын бүдүүн бүлэг байгуулна, хамтарсан Засгийн газар байгуулна, улс орон урагшаа алхана гэдэг зөв сонсогдож байгаа хэр нь үүнийг дагаад эрх мэдэл очно. Эрх мэдлийг дагаад хөрөнгө санхү, орон тоо нэмэгдэнэ. ТЭЗҮ гэдэг зузаан цаастай үлдчих вий. Төсөл нь хэрэгжихгүй байх вий. Төсөв батлагдахаас өмнө тодотгоно гэж юу байдаг юм бэ? Засаг хийх ёстой" гэв.
М.Жаргал