УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар үг хэллээ.
Тэрбээр "ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр энд, тэнд очоод ядуу улсын ядуу иргэд, ядуу удирдагч гээд яриад явах юм. Гэтэл би тантай хамтраад эдийн засгийг нүүрс, зэсээс хараат бус болгоно гэж байв. Гэтэл ийм лидертэй нам гэж байж болох юм уу? Ийм хүнээр ЭЗХ-ийн яамаа удирдуулаад байж болох уу? Төсвийн төсөөллийн хүрээний бодлого, баримт бичиг, хуулиуд, Засгийн газрын бодлого, дунд хугацааны мөрийн хөтөлбөр, алсын хараа нь хоорондоо уялдахгүй байна шүү дээ. 30 жил нүүрс зэсээ л яриад байдаг. Төсөв нь, бид нарын байж байгаа бүтээмж нь дэлхийн жижиг технологийн компанийн олдог орлогийг л бид яриад байна" гэв.
М.Жаргал