Замын хөдөлгөөнийг хиймэл оюунаар зохицуулах Google-ийн системийг нэвтрүүлнэ. Энэ талаар тайлбарлахдаа Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо" гэж дурдсан юм.