Маргааш буюу есдүгээр сарын 21-нд "Автомашингүй өдөр-2024"-ийг Улаанбаатар хотод зохион байгуулна.
Тус өдөр зах худалдааны төвүүд ажиллахгүйгээс гадна автозамын хөдөлгөөн хаасан цэгүүдэд скүүтэр, суррон, цахилгаан дугуй зэргийг ч нэвтрүүлэхгүй гэж мэдээллээ.
"Автомашингүй өдөр-2024"-ийн хүрээнд 07.00-18.00 цагийн хооронд,
- Д.Сүхбаатарын гудамж
- Их сургуулийн гудамж
- Сөүлийн гудамж
- Партизаны гудамж
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
- Төмөрчний гудамж
- Гэсэр сүмийн уулзвар
- Самбуугийн гудамж
- Анкарагийн гудамж
- Бага тойруу
- Бээжингийн гудамж
- Токиогийн гудамж
- Залуучуудын гудамж
- Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар
- Чагдаржавын гудамж
- Элчингийн гудамж
- Олимпийн гудамж
- Гэндэнгийн гудамж
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршилд автозамын хөдөлгөөн хязгаарлана.