Сэрүү орохтой зэрэгцэн томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе эхэлдэг. Томуугийн улирал ч гэж хэлдэг. Энэ нь эрүүл мэнддээ онцгой анхаарч, өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлэхийг сануулж буй.
Ямар ч өвчний эсрэг хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэх юм. Мөн халдварт өвчний эсрэг вакцин хийлгэх нь энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг.
Манай улс өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иргэдийг томуугийн дархлаажуулалтад хамруулж эхлээд буй. Одоогоор 45 мянга гаруй иргэнийг дархлаажуулсан байна.