Нийслэлийн ЕБ-ын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулийн шилдэг сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр үг хэллээ.
Тэрбээр "Монгол, Хятад хоёр улс уул усаараа холбогдсон мөнхийн найрсаг хөршүүд төдийгүй сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид туйлын баяртай байна. Хятад улс нь манай улсын харилцааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч юм. Энэ утгаараа Хятад хэл дэлхийн хамгийн олон хүн ярьдаг, хэрэглээ өндөртэй хэл билээ. Иймд хятад хэлийг хоёрдогч, гуравдагч хэл болгон суралцаж буй сурагчдад талархснаа илэрхийлье. Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн гурав, төрийн бус өмчийн 21 нийт 24 ЕБС-д 4326 сурагч Хятад хэлийг сонгон суралцаж байна. Аливаа гадаад хэлийг сурахад тэвчээр хатуужил шаарддаг. Хятад хэлийг амжилттай сурч, бусдыгаа манлайлж буй, хоёр улсын найрамдалд харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа шилдэг суралцагчдад баяр хүргэж, амжилт хүсье" гэв.
Сэтгэгдэл (1)