Дэлхийн байгаль хамгаалах холбооны "Дэлхий дээр ховордлын зэргээрээ устаж болзошгүй" гэх ангилалд "Монгол тарвага" бүртгэгдсэн талаарх мэдээллийн Экологийн цагдаагийн алба цахим хуудастаа хуваалцжээ.
Манай оронд "алтайн" болон "монгол" хэмээх хоер зүйлийн тарвага бий. Тарвага нь ойт хээр, уулын хээр, тал хээрийн бүсэд өргөн тархсан бөгөөд газрын өнгөн давхрааг сийрэгжүүлэн хольж хөрсний бүрдэл бүтцийг сайжруулж, ургамлан нөмрөгт асар их эерэг нөлөөг үзүүлдэг байна.