Монгол улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны хүү, “Петровис” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, О.Содбилэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Гучин гурван настай О.Содбилэг гэх залуу өнгөрсөн зун УИХ-ын гишүүн болсон нь удам дамжсан гэр бүлийн гишүүн УИХ-д суусан содон чуулган өнгөрсөн. Учир нь түүний аав Ш.Отгонбилэг, ээж Туяа нар нь хоёулаа өмнө нь УИХ-ын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдон ажиллаж байсан. Үүгээрээ Ш.Отгонбилэгийнх гэдэг гэр бүл Монголын парламентын дээд жишиг болж чадсан юм.
2. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн аав Ш.Отгонбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн анхны Монгол захирал. Ш.Отгонбилэг 2000 онд Эрдэнэт хотоос биш харин Завхан аймгаас нэр дэвшсэн ч үнэмлэхүй ялалт байгуулж, гишүүнээр сонгогдож байсан. Түүнийг намынхаа арыг дааж, санхүүг нь хариуцдаг байсан гэх нь бий.
3. Түүний ээж Д.Туяа нь аавынх нь халааг авч Завхан аймагт нэр дэвшин 2004-2008 онд УИХ-ын гишүүн болж байсан. Тэрбээр Эрүүл мэндийн яамны сайд болж, сүүлд Герман дахь ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай улс төрч эмэгтэй.
4. Түүнийг 2008 оны сонгуульд тойрог сэлгэж, Дундговь аймагт нэр дэвшиж, амжилттай явж байхад нь хүү О.Содбилэг нь сонгуулийн хууль зөрчиж Д.Туяаг цааш өрсөлдөх эрхгүй болгосон гэдэг. Юу гэвэл, тэрбээр ээждээ туслах гэж шоу зохиосон нь харин ч эсрэгээрээ эргэсэн аж.
5. Харин энэ жил Д.Туяа хүүгийнхээ сонгуулийн менежер болж, гишүүн болгож чадсан билээ. Хэдийгээр О.Содбилэг аав, ээжийнхээ сонгогдож байсан Завханы тойрогт нэр дэвшээгүй ч “Эрдэнэт"-ийн Отгонбилэгийн хүү гэдгээрээ олон санал авсан гэж ярьдаг.
6. Тэрээр өнгөрсөн сонгуульд “Шинэ Орхон, шинэ найдвар” гэсэн уриатайгаар МАН-аас "Эрдэнэт" хотод нэр дэвшиж ялалт байгуулсан.
7. Түүний УИХ-ын сонгууль зарлагдаагүй, нэр дэвшүүлэлт ч болоогүй байхад хууль зөрчин сурталчилгаагаа эхлүүлсэн гэж хэвлэлээр бичиж байсан. Ер нь О.Содбилэг сонгуулийн хууль зөрчих дуртай нэгэн ч юм шиг.
8. Д.Туяаг нөхрөөсөө 20 гаруй сая ам.долларын хөрөнгө өвлөж авсан, нийт хөрөнгө нь 100 сая ам.доллараар үнэлэгдэнэ гэх зэргээр түүний баялгийг хэмжсэн таамаглал олон байдаг. Харин О.Содбилэгт “Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Uptown” сэтгүүл, “Капитрон” банк, “Эрдэнэт групп” гэх зэрэг олон том компаниуд харьяалагддаг.
9. Одоо бизнесийн ажлыг дүү О.Одмаа нь үргэлжүүлж байгаа аж.
10. О.Содбилэг өөрөө нефтийн бизнест ороод долоон жил болж байгаа юм. Тэрээр энэ бизнест орохын тулд Кувейт, Казахстан гээд олон орноор явж туршлага судалсан гэдэг.
11. Түүний хувь эзэмшдэг “Петровис” компани Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул хийж байгаа гэнэ.
12. Тэрээр жилдээ 4-5 сая газрын тосны газрын тос боловсруулдаг үйлдвэр байгуулах зорилго тавин ажиллаж байгаа аж.
13. О.Содбилэг ажлынхаа гарааг 2005 онд “НИК”-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж эхэлж байжээ. Дөнгөж сургууль төгсөөд өндөр албан тушаалд очсон талаарх олны хэл ам тасрахгүй байсан ч тэрээр “Би аав, ээжийнхээ ачаар гадаадад өндөр боловсрол эзэмшсэний минь тус их байсан. Ажилд орчихоод би хувь эзэмшигч гээд зүгээр суусан нэг ч өдөр надад байхгүй. Тэгэх эрх ч надад байхгүй гэж бодож байна” гэж хэлэн амийг нь таглаж байв.
14. О.Содбилэг амьдрал дээр олон дүрд хувирдаг гэнэ шүү. Тэрээр “Аав, ээж, дүүгийнхээ гэр бүлийн гишүүн. Компанидаа захирал. Найз нөхдийнхөө дунд энэ тэнцүү найз. Нийгэмдээ Монгол Ардын Намын гишүүн. Өөрийн гэртээ бол гэргийнхээ халамжит нөхөр, хүүхдүүдийнхээ аав нь. Энэ дүр бүртээ би хариуцлагатай, шударга, тууштай, хүндэтгэлтэй хандахыг хичээдэг” гэж ярьсан байна.
15. Тэрээр хоёр хүүтэй. Түүний эхнэр Э.Туул дахин нярайлах гэж байгаа талаар хэвлэлүүд ойрноос бичиж эхлээд байгаа.
16. Тэрээр эхнэр Туулыгаа зогсоо зайгүй ажилладаг хөдөлмөрч эмэгтэй гэж ээ. Түүний эхнэр сэтгүүл хийж, кино бүтээхээс эхлээд нийгмийн олон салбарт хүч үздэг нэгэн.
17. Түүний эхнэр Э.Туулыг Монголын “Парис Хилтон” хэмээн нэрлэдэг. Э.Туул сонгуулийн үеэр нөхрийнхөө PR-ын ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Э.Туул гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой эмэгтэй билээ. Баячуудын гэргий нарын хувцасны “каталоги”-ийг өөрийнхөө зургаар чимдэг болоод удаж буй Э.Туул хатагтайн аав, ээж дипломатч байсан учир тэрбээр 20-оод жил хилийн чинадад амьдарчээ.
18. Тэрээр АНУ-ын Жоржтауны Их Сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн дэлхийн топ гуравт ордог Францын Инсеад гэдэг сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн.
19. Тэрээр чөлөөт цагаараа найзуудтайгаа баярласан зовсноо хуваалцаж, бодож мөрөөдөж байгаа зүйлээ ярих дуртай аж.
20. Мөн гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай гэнэ. Гэсэн ч түүний эхнэр Э.Туул саяхан өөрийн facebook хуудаснаа "Заримдаа ханиа зөв сонгосон эсэхдээ эргэлзэх юм" гэж бичсэн байсан.
21. Тэрээр МАН-д 2007 онд элссэн байна. Үүнээс өмнө МАН-ын дэргэдэх Оюутны холбоонд нь ажиллаж, Нийслэлийн оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байжээ.
22. О.Содбилэгийн туйлын зорилго нь “Монгол эр хүн” гэсэн ойлголтонд хүрч амьдрахыг хичээдэг.
23. Тэрээр багадаа зуныхаа амралтаар Сайншандад эмээгийндээ очдог байсан бол одоо Эрдэнэт рүү байнга явдаг ажилтай болжээ. Тэрээр өмнө нь УИХ-д Эрдэнэт хотоос сонгогдсон гишүүдийг эрдэнэтчүүдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд юу ч хийж байгаагүй гэж шүүмжилж байсан билээ. Харин дөрвөн жилийн дараа эрдэнэтчүүдын амьдрал хэрхэн дээшлэхийн харах л үлдээд байна.
24.Одоо тэрээр эдийн засгийн ухааны өндөр боловсролтой парламентын гишүүдийн нэг. Тиймдээ ч улсын нэр хүндтэй эдийн засгийн форум уулзалтад улсаа төлөөлөн оролцож эдийн засагч мэргэжлийнхээ ид шидийг гаргаж байгаа.

24tsag.mn
Сэтгэгдэл (49)