Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат (гавьяат дасгалжуулагч), Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Э.Даваахүү Парисын олимпын эрх авчирсан Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна.
Сэтгэгдэл (1)