Монголын волейболын холбооноос дээд лигийн “Бүх оддын тоглолт” өнөөдөр “Степп Арена”-д 15:00 цагаас зохион байгуулагдана.
Тоглолтын зочин артистаар реппер Гинжин, Mrs.M, Grazy Tuk нар оролцох юм байна.
Эрэгтэйчүүдийн "Black team"-ийг дасгалжуулагч Д.Хэрлэн удирдах бол ахлагчаар “Өмнөговь Шанх Транс”-ын О.Золбоог сонгосон аж. Энэ багийн онцлох тоглогч нь Б.Батсуурь, Ву Чэн Ян байна.
Харин "White team"-ийг С.Дэлгэрмаа дасгалжуулж, “Натур Мед Толун”-ы Б.Наранбаяр ахлагчаар томилогдсон бол Т.Хангал, Дмитрий Бабков тэргүүтэн багтсан байна.
Тэгвэл “Бүх оддын тоглолт”-д өрсөлдөх эмэгтэйчүүдийн "Black team"-ийг Азим Жазидех удирдаж, “Ховд-Алтайн барс”-ын холбогч Д.Наранцацрал ахалж, Б.Цэцэгжаргал, Д.Эрдэнэбулган, Лэскэй нарын тэргүүтэй шилдгүүд бүрэлдэхүүнд багтсан байна.
"White team"-ийг Б.Даринчулуун дасгалжуулна. Энэ багт “Улаанбаатар финикс”-ийн Ц.Цэдэвнамбар, Тишина, Сиера, Г.Хонгорзул тэргүүтэй шилдгүүд багтжээ.
Монголын Волейболын Үндэсний Дээд Лигийн Бүх Оддын тоглолтыг NTV телевиз, Орон нутаг ТВ шууд дамжуулна.
Сэтгэгдэл (1)