Олимпын наадам, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтийн хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр илрүүлжээ.
Тодруулбал, түүнийг "Шангрилла"-гаас хар тамхи хэрэглэсэн байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид саатуулсан гэнэ. Н.Төгсцогт мансуурсан байдалтай байсан бөгөөд биологийн дээж авахад хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар илэрчээ.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)